Сонин хачин

Бидний төдийлөн мэддэггүй цайны тухай сонирхолтой баримтууд.

Newsmn.site

  • Цайг үндсэнд нь зургаан сорт болгон ангилдаг.
  • Цагаан цайнд байдаг антиоксидант нь арьсыг эрүүлжүүлж, хөгшрөлтийг удаашруулдаг. Мөн яс сийрэгжихээс сэргийлдэг.
  • Ногоон цай нь допамин буюу “аз жаргалын” гормоныг идэвхжүүлж эрч хүч өгдөг. 
  • Ногоон цай нь бодисын солилцоог сайжруулж, жингээ хэвийн хэмжээнд барихад нөлөөлдөг. Ногоон цайг өдөрт гурван аягыг уувал таргалах эрсдлээс хамгаална.
  • Улун цай нь ногоон цай, хар цай хоёрын завсрын бүтээгдэхүүн юм. Уг цай нь арьсыг эрүүл, толигор болгодог. Улун цайнд кофейны агууламж их байдаг тул тх хэмжээгээр ууж болохгүй.
  • Хар цайнд флавоноид гэх элемент байдаг. Иймээс хар цай нь амны хөндийн нян бактерийг устгаж, шүдний пааланг хамгаалж, өнгөр тогтохоос сэргийлдэг.
  • Хүнд хоол идсэний дараа пуэр цайг уух хэрэгтэй. Энэ цай нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулдаг онцлогтой. Үүний зэрэгцээ биед хуримтлагдсан өөх тос, холестриныг бууруулдаг.
  • Цайг буцалж буй усанд хийж хандалдаггүй ажээ. Цагаан, ногоон, хар цайг тусгай хэмийн халуун усанд хийж хандалж уувал жинхэнэ амтыг нь мэдэрнэ.
  • Усыг буцалгах үед данх, ус буцалгагчны хананд эрдэс бодисууд нь наалддаг. Энэ нь эргээд эрүүл мэндэд хор болох аюултай. Тиймээс ус цэвэршүүлэгч шүүлтүүр хэрэглэх хэрэгтэй.
  • Нэг аяга цайнд нэг халбага цай л хийгээрэй. Ихдүүлвэл цайны өөрийнх нь жинхэнэ амт алдагдана.  
  • Халуун усанд цайгаа хийн хандалсны дараа тагийг нь аваарай. Тэгвэл цай хүчилтөрөгчөөр ханаж жинхэнэ амтыг бий болгоно.  
  • Эхлээд аягандаа сүүгээ хий. Дараа нь дээрээс нь цайгаа хийгээрэй.  Тэгвэл сүү цайтай сайн сүлэлдэнэ.
  • Хэрэв та дүрдэг цай уух гэж байгаа бол халуун усанд хийгээд гурван минут хандлаарай. Ингэсний дараа сүүн дээрээ нэмж хийгээрэй.
  • Та цайгаа хандалсны дараа навчаа битгий хаяарай. Дахиад түүнийг хандалж болдог. Хэд хэд хандалсны дараа ашигласан навчнуудаа нийлүүлж байгаад дахин хандлаарай. Цайны навчийг гурван минут л хандалдаг.
  • Бүх цай ургамлаас гаралтай учир тодорхой хэмжээний кофейн агуулсан байдаг. Цайнд кофеноос илүү хэмжээгээр кофейн агуулагддаг.  Кофейн нь сэтгэл санааг тайвшруулахаас гадна тархины сэтгэн бодох үйл ажиллагааг дэмждэг.   
  • Дүрдэг цайг хандлах үедээ халбагаараа битгий шахаарай. Тэгвэл цай гашуун амттай болдог. 
Admin
the authorAdmin

Leave a Reply