Зөвөлгөө

Эрүүл амьдарч, урт удаан наслахад тань туслах зөвөлгөө.

Newsmn.site

1. Зохистой илчлэг бүхий, шаардлагатай хэрэгцээг хангасан олон төрлийн хоол, ялангуяа шинэ жимс, ногоо болон хальстай үр тариаг түлхүү хэрэглэх.

2. Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. 

3. Хэдийд ямар мэргэжлийн эмчид очиж үзүүлэхээ төлөвлө. Мөн эмч таныг  дахин үзэхээр зөвлөвөл тэмдэглэн авч, хугацаандаа үзүүлж байх.

4. Тамхи бүү тат. Тамхи татахаа болиход оройтно гэж байхгүй. Өнөөдрөөс эхэл .

5. Унаж бэртэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг ав. Тухайлбал: Гэртээ ахуйн  уналтаас сэргийлэх, машинаар зорчихдоо суудлын бүсийг байнга бүсэлж бай.

6. Тоглоом тоглох, аливаа ажил хийх үедээ хамт олныхоо дунд идэвхтэй бай. Гэр  бүл, найз нөхөдтэйгээ байнга харилцаатай байж тэднээс холбоогоо бүү таслаарай.

7. Хэт халж, даарч хөрөхөөс зайлсхий.

8. Та өдөрт хангалттай цагаар тайван орчинд унтаж амарч бай. Энэ нь танд шинэ  эрч хүчийг бэлэглэнэ.

9. Хувийн орлогоо төлөвлөн зарцуулж мөнгөний нөөцтэй байх боломжийг бий болгох.

10. Амьдралынхаа туршид эерэг хандлагыг хадгалж яв. Өөрийнхөө дур  сонирхолтой зүйлийг хийж бай.

Admin
the authorAdmin

Leave a Reply