Сонин хачин

Үсээ гайхалтай сайхан болгох аргууд

Newsmn.site

1. Өөрийнхөө үсэнд тохирсон хамгийн сайн шампунь, ангижруулагчийг сонгоорой. Ингэхийн тулд мэргэжлийн гоо сайханчид хандан үсээ тодорхойлуулж зөвлөгөө аваарай.

2. Үсээ угаахдаа хэзээ ч битгий  маажиж бай. Харин үүний оронд үсэндээ массаж хийх маягаар угааж байх. Хуруунуудаараа толгойн бүхий л хэсэгт массаж хийх хэрэгтэй.

3. Үсээ байнга хамгаалж байх хэрэгтэй. Сайхан харагдахын тулд эмэгтэйчүүд маань үргэлж л үсээ индүүдэх, ороох гэх зэрэг зүйлийг хэрэглэдэг. Харин эдгээр зүйлийг тогтмол хэрэглэх нь таны үсийг маш их гэмтээнэ. Тиймээс тогтмол үсээ индүүдэх ороохоос зайлсхийх хэрэгтэй. 

4. Өдөр бүр үсээ 2 – 3 удаа самна. Үсний сам бол яг л чиний шүдний сойз гэсэн үг. Тиймээс сам хэрэглэхдээ хамгийн сайн, хулсан сам сонгож байгаарай.

5. Сэнсээр үсээ хатаахдаа болгоомжтой хатаах нь зүйтэй. Чухал шаардлагтай үед сэнс хэрэглэж, болж өгвөл өөрөөр нь хатааж байхыг илүүд үзээрэй. 

6. Үргэлж үсний салаагаа түүж бай. Үснийхээ салааг түүхийн тулд заавал шилдэг салон явах хэрэггүй. Харин үүний оронд зүгээр өөрт байгаа үсний салаа түүх жижиг хайчийг ашиглахад болно. 

Admin
the authorAdmin

Leave a Reply