Зөвөлгөө

Хамгийн дур булаам нас

Newsmn.site

АНУ-ын эрдэмтэд Нью-Йорк, Чикаго, Бостон, Сиэтлийн онлайн танилцах зарын судалгааг ашиглаж дараах дүгнэлтийг гаргасан байна.

Тэд 200 мянган хүн дээр судалгаа хийсэн бөгөөд тэдэнд ирсэн цахим зурвасуудыг тоолсон юм. Хэрвээ сонголт нь сайн байх юм бол тэд эсрэг хүйсийн хүн рүүгээ бичихгүй байсан биз.

Судлаач нар тухайн хүн рүү хэдэн хүн зурвас бичсэнийг тоолоод зогсохгүй, бичсэн хүмүүсийнх нь ерөнхий байдлыг судалсан байна. Нэг хүнд маш олон зурвас ирж байвал тухайн хүн хамгийн хүсэмжит хүний тоонд багтах нь тодорхой.

Ингээд судлаачид ямар дүгнэлт гаргасан бэ гэхээр эрчүүд 50 насандаа, харин эмэгтэйчүүд 18 насандаа илүү дур булаам байдаг болохыг тогтоожээ.

Үүнээс гадна эмэгтэйчүүд эрчүүдийн боловсролын түвшинг маш ихээр хардаг нь тогтоогдсон байна. Харин эрчүүд эсрэгээрээ аспирантур төгссөн ухаалаг бүсгүйчүүдийг төдийлөн сонгохгүй, харин ч тэднээс зайгаа барихыг хичээж байсан аж.

Цахим хуудсаар танилцах үедээ хүмүүс бодит амьдралын хэв маягаас өөр байсан гэнэ. Жишээлбэл тэд өөрсдөөсөө илүү царайлаг хүмүүс рүү зурвас бичиж байжээ. Гадаад дүр төрхийн ялгаа 25 хувь байсан аж. Харин бодит амьдрал дээр бид өөртэйгөө ижил хүмүүсийг сонирхдог шүү дээ.

Хэрвээ та 40 гарсан эмэгтэй бол санаа зовох хэрэггүй. Учир нь бодит амьдрал дээр нас тогтсон, ухаалаг, өөртөө итгэлтэй бүсгүйчүүд хамгийн дур булаам харагдах нь мэдээж хэмээн сэтгэл судлаач Мишель Друан үзжээ.  

Admin
the authorAdmin

Leave a Reply