Зөвөлгөө

Мөнгө гэдэг хүний хэрэглээ төдий байтал одоо цагт мөнгөний буруу хандлага бий болж байна

Newsmn.site

“Мөнгө хаанаас ч юм гараад л ирэх байх”
Яг л жаахан хүүд мөнгө хэрэг болонгуут ааваасаа гуйж авдаг шиг, хэн нэгнээс мөнгө зээлэх, эсвэл сугалаанаас хожих юмсан гэх мэт бүтэхгүй мөрөөдлөө ярьж явсаар жинхэнэ орлоготой болох ихэнх боломжоо алдсан байдаг.

 “Өр зээл гэж байх л ёстой зүйл”
Хэдийгээр манай оронд зээлийн карт түгээмэл дэлгэрээгүй ч бусад улс орны ихэнх хүмүүс зээлийн картныхаа өмнөх өрийг дараагүй ч, нэмээд л байдаг. Яг л өр гэдэг бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг мэт. Манайхан ч ялгаагүй, хэн нэгнээс зээлээд, зээлээд, зээлээд л байдаг. Тавьсан өр зээлээ арай гэж дарах гэтэл олсон орлого нь ч хүрэлцдэггүй. Ийм байдлаас гарах арга бол ашигтай, чухал шаардлагатай зүйлдээ л зээл авах юм.

“Мөнгөө дуусахаас нь өмнө ямар нэг зүйл авахгүй бол үрчихнэ”
Ийм хандлагаар та буруу сонголт хийж хэрэггүй эд зүйл авдаг юм биш биз? Заавал ер нь бүх мөнгөө үрж дуусгах хэрэггүй шүү дээ, тэрний оронд хуримтлалдаа нэмэрлээрэй.

 “Мөнгөө үрэх хамгийн таашаалтай”
Сэтгэлээр унасан үедээ өөртөө ямар нэгэн зүйл худалдаж авах, ганц л амьдрах юм чинь гээд байгаагаа үрж орхичихоод, сүүлд нь амаа барьдаг бодлогогүй зан бидэнд түгээмэл ажиглагддаг. Үүнийхээ оронд үнэхээр чухал хэрэгтэй байгаа зүйлээ түрүүлж худалдаж аваад, үлдсэн мөнгөөрөө хуримтлал үүсгэвэл хамгийн үр дүнтэй.

 “Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү мөнгө сайн хадгалдаг”
Ингэж боддог хүмүүс 2 төрлийн зорилготой гэж ойлгож болно: Нэг бол тэд өөрсдийн санхүүгээ эмэгтэйчүүдээс хол байлгахыг хүсдэг. Ялангуяа гэрлэсэн эрчүүд. Эсвэл мөнгөө өөрсдийнхөөрөө үрэхийг хүссэн тохиолдолд ингэж үздэг гэнэ. Яг үнэндээ эмэгтэйчүүд хамгийн сайн мөнгө хуримтлуулагч байж чаддаг, бас хамгийн “шилдэг” үрэгчид ч байдаг.

“Би бол насанд хүрсэн хүн. Тиймээс өөрийн мөнгөө яахаа өөрөө мэдэе”
Ихэнх хүмүүсийн мөнгө зарцуулалттай холбоотой буруу үйлдэлд ийм шүүмжлэл ирдэг. Үүнд дургуйцсэндээ, өөрийн зөв гэдгээ батлах гэсэндээ л ингэдэг байна.

Admin
the authorAdmin

Leave a Reply