Сонин хачин

Хүмүүсийг худлаа ярьж байгаа эсэхийг ингэж мэдээрэй.

Newsmn.site

Биеийн хөдөлгөөнөөр ажих нь

Нүдний харц, нүүрний хөдөлгөөнөөс гадна тухайн хүнийг биеийн хөдөлгөөн илтгэж байдаг. Худал хэлж байгаа хүн ихэвчлэн дууны өнгөө хувиргадаг. Мөн ярьж байхдаа ихээр хөлрөх, эсрэг хүнийхээ хөдөлгөөнийг давтах, дуурайх, эсвэл яг эсрэгээр нь хийх зэрэг нь худал ярьж байгаагийн илрэл гэнэ. Мөн шүлсээ ойрхон залгих, ханиах, хоолойгоо засаж эхлэх нь ярьж байгаа зүйлдээ итгэлтэй бишийн шинж юм. Түүнээс гадна яриагаа сунжруулах, дахин давтах, хаа хамаагүй зүйлсийн тухай ярих нь худал байх магадлалыг нэмэгдүүлдэг ажээ.

Инээмсэглэлийг нь сонжвол…

Үнэн сэтгэлийн инээмсэглэл хэний ч зүрх сэтгэлийг догдлуулж, хөдөлгөж чадна. Харин хүний анхаарлыг өөр дээрээ татах, итгэл үнэмшил төрүүлэх үүднээс инээмсэглэсэн бол тэр нь маш хуурамч сэтгэгдлийг эрхгүй төрүүлдэг. Та тухайн хүний инээмсэглэлийг сонжиж, юу нууж байгаа, ямар санаатай байгаа эсэхийг таамаглах гээд үзээрэй. Худал хэлж байгаа хүн ихэнхдээ эсрэг хүн рүүгээ удаан гөлрөх, хүчилж инээх, эсвэл шүдээ хэт ярзайлган инээдэг. Мөн харцанд нь ямар нэгэн цог байхгүй, эмээсэн байдал илэрнэ.

Дээр дурдсанчлан ихэнх хүмүүс худал хэлэхээрээ ярьж буй зүйлээ хооронд хутгах, хэлсэн зүйлээ мартах, сунжруулж нуршиж эхэлдэг. Хүн худал ярьж байхдаа дохиж зангах нь багасдаг ч гараа илүү их савдаг. Магадгүй гараа савж байгаа мэт хөдөлгөөн хийх нь тухайн ярьж байгаа зүйл нь “надад хамаагүй” гэсэн санааг илтгэдэг байж ч болох юм. Мөн харцаа буруулах, хөл гарынхаа хөдөлгөөнийг ойр ойрхон сольдог ажээ.

Худал хэлж байгаа хүн маш их сул үгсийг ашигладаг. Мөн “би”, “надад”, “минийх” гэсэн үгнүүдийг түгээмэл хэрэглэдэг байна. Эсвэл үлгэр домог шиг хэтэрхий их урт зүйлсийг ярьж, таны толгойг эргүүлэх гэж хичээх болно. Үе үе ярианы сэдвээ өөрчлөн, шал хэрэгцээгүй зүйлсийн талаар ярьж эхэлнэ. Мөн өөрийн хэлсэн зүйлийг батлахыг хичээн, маш олон баримтууд гаргаж ирнэ. Гэвч тэдгээр нь ч гэсэн үнэн байх магадлал багатай юм. Ярьж буй хүнээ үе үе магтаад байх нь ч гэсэн сэжигтэй.

Дээр дурдсан бүхий л зүйлс мэдрэгдэж, танд төвөгшөөх, эсвэл хэт итгэл үнэмшил төрсөн байх болно. Ярьж байхдаа таны өмссөн хувцсыг зохисон байна хэмээн магтаж, үг бүрээс нь дэндүү уран цэцэн байдал ундардаг байна. Хүүхдүүд худлаа ярихдаа амаа гараараа тагладаг. Харин насанд хүрэгчдийн хувьд гараа амандаа ойртуулах нь үргэлж худлаа ярьж байна гэсэн үг биш юм. Хүн ярьж байгаа зүйлдээ эргэлзэн, алдаа гаргахаас айж байгаа бол цаг хожихын тулд гараа ам орчимдоо байлгадаг. Энэ мэт зүйлсээс тэднийг үнэн, худал ярьж байгааг мэдэх боломжтой.

Худал хэлж байгаа хүмүүс өөрийн хэлсэн утгагүй зүйлсийг үгүйсгэх, булзааруулахын тулд ямар ч утгагүй, тэнэг гэмээр асуултыг асууж, түүнээсээ хариулт нэхдэг. Тиймээс ч та анзаараад үзээрэй.

Admin
the authorAdmin

Leave a Reply