Сонин хачин

Бүсгүй та 36 нас хүрхээсээ өмнө эдгээр 5 муу зуршлаа хаяарай.

Newsmn.site

Оройтож унтах

Сайн унтаж амрахгүйгээр эрүүл чийрэг, сайхан харагдана гэж байхгүй. Бүтэн өдрийн турш бидний арьс сөрөг факторуудыг даван туулж гарах хэрэгтэй болдог бөгөөд үүнд стресс, нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол гэх мэт багтана. Өдөр бүр дутуу унтаж амрах нь арьсанд сөргөөл нөлөөлдөг бөгөөд арьс өнгөө алдсан, харласан, чийгшилгүй болдог аж.

Унтаж байх үед өсөлтийн даавар ихээр ялгардаг бөгөөд энэ нь арьс болон бие организмын нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлдөг байна. Үүнээс гадна мелатонин хэмээх нойрны даавар нь хөгшрөлтийг удаашруулж, антиоксидант үйлчилгээг үзүүлнэ.

Арьс харшлын эмч нарын үзэж байгаагаар шөнийн цагаар өдрийн турш гэмтсэн арьс нөхөн сэргээгддэг гэнэ. Шинэ эс үүсэж, хорт бодис гадагшилж, эсийн стресс буурдаг байна. Мөн судас бүдүүрч, цусны эргэлт илүү удаан явагдсанаар эсийг хүчилтөрөгч болон тэжээллэг бодисоор хангаж өгдөг аж. Нүүрний арьс тайвширч, хүчилтөрөгчөөр хангагдана.

Харин  дутуу унтах нь чөлөөт радикал болон хорт бодисны үйлчилгээг нэмэгдүүлж, арьс нөхөн төлжихөд саад учруулдаг байна. Тиймээс 7-8 цаг унтаж амрах нь их чухал байдаг аж. Дутуу унтсан нойр хэзээ ч нөхөгддөггүй гэдгийг санаарай.

Нүүрний будагтай унтах

Хүн бүр арьс шөнийн цагаар нөхөн сэргээгддэг болохыг мэднэ. Биднийг унтаж байх үед бие организм маань биеийг хоргүйжүүлэх, арьсыг нөхөн төлжүүлэх, эдгээх процессийг явуулдаг бөгөөд энэ нь мэдээж арьсанд маш чухал.  Тиймээс хэрвээ та 100% харагдахыг хүсэж байвал хангалттай сайн унтаж амрах хэрэгтэй.  Үүнээс гадна унтахынхаа өмнө нүүрний будгаа сайн арилгаарай.  Арьсныхаа хэв шинжинд тохирсон цэвэрлэгч бодисыг сонгох нь зүйтэй.  Тослог арьстай бол хөөс болон гелин цэвэрлэгч тохирох бол, хуурай эмзэг арьсанд сүүн шингэн эсвэл мицелляртай ус тохирно.

Нарны хамгаалалтгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх

Арьсны хөгшрөлт хамгийн түрүүнд нарны хэт ягаан туяаны нөлөөллөөс болж илүү хурдан явагддаг.  Арьсаа хүүхэд байхаас эхлэн нарны хэт ягаан туяанаас хамгаалсан тохиолдолд арьсны хөгшрөлт 80%-иар бага явагддаг гэнэ. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар, нарны хэт ягаан туяа арьсанд нөлөөлдөггүй байсан бол 60 нас хүртэл арьс хөгшрөхгүй байх боломжтой гэжээ.

Тогтмол наранд байдаг хүмүүсийн хувьд коллагены түвшин буурч, арьс торгомсог байх чадвараа алдсанаар үрчлээ үүсдэг. .

Нарны хэт ягаан туяанаас болж бие организм дахь чөлөөт радикалуудын тоо нэмэгддэг бөгөөд энэ нь арьсыг хөгшрүүлдэг юм. Чөлөөт радикалууд нь коллагены мяндсуудыг устгаж, ДНХ руу довтолдог байна. Ингээд үрчлээ үүсэж, нүүрний нүх сүв томрож, толбо үүсэж, нүдний доор уутанцар үүсэх нөхцөл бүрддэг гэнэ. Тиймээс наранд хэтрүүлэн биеэ шарах хэрэггүйгээс гадна өдөр тутам нарны хамгаалалттай тос түрхэж байгаарай.

Скраб болон гуужуулагч ховор ашиглах

Гуужуулагч ашигласны ачаар бид нүүрний үхжсэн арьсыг устгаж чадна. Энэ нь арьсыг толигор болгож, өнгийг нь сэргээх үйлчилгээтэй. Үүнээс гадна тогтмол гуужуулагч хэрэглэх нь арьсыг тайвшруулж, цусны эргэлтийг сайжруулна. Долоо хоногт 1-2 удаа арьсаа гуужуулах нь хамгийн тохиромжтой бөгөөд гол нь өөрийнхөө арьсанд тохирсон гуужуулалтын аргыг сонгоорой.

Хэт их амттан идэх

Хэрвээ та амттан идэх дуртай бол нүүрэн дээр тань батга гарвал битгий гайхаарай.

Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөтэй гэнэ. Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна арьс, гоо сайханд ч хүртэл сайнаар нөлөөлдөггүй байна. Уургийн гликаци гэдэг нь глюкозыг уургийн чөлөөт амин хэсгүүдтэй нэгдүүлэх процесс бөгөөд энэ нь ферментийн тусламжгүйгээр явагддаг учир хөгшрөлтөнд хүргэдэг аж.  Уургийн гликаци явагдах нь арьсны толигор байдлыг үгүй хийж, үрчлээтүүлдэг гэнэ.

Admin
the authorAdmin

Leave a Reply