Сонин хачин

Эдгээр зуршлууд нь таныг байнга ядрааж байдаг.

Newsmn.site

Та ядарсан үедээ бэлтгэлээ тасалдаг

Хүмүүс бэлтгэлээ тасалснаар эрч хүчээ хэмнэж чадна гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ спортоор хичээллэх нь бидэнд эрч хүчийг нэмж өгдөг байна. Жоржия мужийн их сургуулийн хийсэн судалгаанаас харахад энгийн амьдралын хэв маягийг дэмждэг хүмүүс спортоор хичээллэж эхэлснээсээ хойш 6 долоо хоногийн дараа илүү эрч хүчтэй болдог гэнэ. Гэхдээ долоо хоногт 3 удаа 20 минутаар бэлтгэл хийхэд л энэ мэдрэмжийг авах аж. 

Биеийн хүчний дасгал хийх нь хүчийг нэмэгдүүлж, илүү тэвчээртэй болгохоос гадна зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, хүчилтөрөгч болон тэжээллэг бодисоор бие организмыг хангахад тусалдаг байна.  Тиймээс дараагийн удаа дасгал хийх тэнхэлгүй байвал бага ч болов алхаарай. Та энэ байдалд харамсахгүй шүү.

Та хангалттай ус уудаггүй

Техассын зөв хооллолтын мэргэжилтэн Эми Гудсоны хэлж байгаагаар бие организм 20%-ийн шингэний дутагдалд ороход л эрч хүч буурдаг гэнэ.  Шингэний түвшин хангалтгүй байх нь цусны эргэлтийг удаашруулж, цус өтгөрүүлдэг байна. Харин зүрх өтгөн цусыг шахахын тулд илүү их хүч гаргаж ажиллах хэрэгтэй болох бөгөөд үүний үр  дүнд цусны эргэлтийн давтамж буурч, бие организм давхар хүчилтөрөгчийн дутагдалд орно.

Та төмрийн дутагдалд орсон

Төмрийн дутагдал нь таныг удаан, амархан бухимддаг, сул дорой, аливаа зүйлд төвлөрч чадахгүй нэгэн болгодог. “Таны бие организм хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч чадахгүй байгаан улмаас та амархан ядардаг” хэмээн Гудсон хэлсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд болон цус багадалтын өвчинтэй нүүр тулахгүйн тулд төмөр агуулсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглээрэй. Жишээлбэл:  Дуфү, шош, ногоон навчит ургамал, самар болон самрын тос гэх мэт. Төмрийн дутагдалд орсон шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй бөгөөд энэ нь өөр өвчний эх үүсвэр болох магадлалтай байдаг юм.

Та төгс байдлыг эрхэмлэдэг

“Үргэлж төгс байхыг эрхэмлэдэг хүмүүсийн хувьд бүх зүйлийг төгс, өөрийн  хүсэлд нийцүүлэхийн тулд илүү хүчин чармайлт гаргаж ажиллах хэрэгтэй болдог. Та өөрийн өмнө бодит бус зорилгыг тавьж байгаа учир хийж буй ажлаасаа сэтгэл ханамжийг мэдэрч чадахгүй байгаа” хэмээн Нью-Йоркийн Анагаахын сургуулийн профессор, сэтгэл судлаач Ирен Левин хэлсэн байна.  Тиймээс Левин аливаа ажлыг хийхдээ тодорхой  төлөвлөгөөний дагуу бага багаар хийх хэрэгтэй гэж зөвлөж байгаа юм. Ажилдаа зориулсан илүү цаг тань үр дүнгүй байсан болохыг та хэсэг хугацааны дараа ойлгох болно.

Та жижиг зүйлийг томруулж хардаг

Захирал тань таныг ээлжит бус уулзалтанд дуудах үед та үргэлж ямар нэг муу зүйлийг төсөөлдөг үү? Жишээлбэл: Ажлаас халах, цалингаас суутгах гэх мэт. Ирен Левины хэлж байгаагаар, түгшүүртэй байх нь таныг сэтгэл зүйг гүн ядаргаанд оруулдаг гэнэ. Хэрвээ дараагийн удаа танд таагүй мэдрэмж төрж түгшүүртэй байвал амьсгалаа гүн авч, харин дараа нь миний түгшүүр хэр бодит вэ гэдгийг өөрөөсөө асуугаарай. Үүнээс гадна цэвэр агаарт алхах, бясалгал хийх, дасгал хийх, найз нөхлийн зөвлөгөө зэрэг нь таныг түгшүүрийн байдлаас салгаж, аливаа зүйлийг илүү бодит харахал туслах болно.

Та өглөөний цай уудаггүй

Хоол гэдэг бидний бие организмын түлш юм. Биднийг унтаж байх үед бие организм маань бүтэн өдрийн хуримтлуулсан энергийг задлаж, цусны эргэлтийг хэвээр хадгалж, хүчилтөрөгчөөр хангахад туслана. Тиймээс өглөө та дахин эрч хүчээр өөрийгөө цэнэглэх хэрэгтэй болно. Өглөөний цайгаа уухгүй байснаар та өглөөнөөс эхлээд л эрч хүчгүй байна гэсэн үг юм. Эми Гудсон: “Өглөөний цай уух гэдэг нь бодисын солилцоог түргэсгэх оч билээ” гэжээ. Өглөөний цайндаа бүхэл үрийн бүтээгдэхүүн, уураг, болон эрүүл өөх тос идэх хэрэгтэй гэж Гудсан зөвлөж байгаа аж. Энэ нь тослоггүй сүүтэй жимсний смути, самрын тостой овъёосны каш, бүхэл үрийн талх йогурт байж болно.

Та түргэн хоол болон бусад эрүүл бус зүйлээр хооллодог

Элсэн чихрийн өндөр агууламжтай болон энгийн нүүрс ус ихээр агуулсан бүтээгдэхүүн нь цусан дахь сахрын түвшинг огцом нэмэгдүүлдэг байна. Ийнхүү цусан дахь сахрын түвшин огцом ихсэх нь ядаргаанд хүргэдэг хэмээн Гудсан хэлжээ. Тиймээс цусан дахь сахрын хэмжээгээ тогтмол хянаж, бүхэл үрийн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй юм.

Та татгалзаж чаддаггүй

Бүх хүнд таалагдах гэж хичээх нь эрч хүчийг хий дэмий зарцуулах бас нэг шалтгаан болдог. Үүнээс гадна цаг хугацаа өнгөрөх тусам энэ байдал нь таныг гомдомтгой, бухимдалтай нэгэн болоход нөлөөлнө. Хүүхдийн тань дасгалжуулагч бүх хүүхдүүдэд зориулж жигнэмэг хийх, эсвэл захирал тань таныг бүтэн сайн өдөр ажиллаач гэж гуйж байвал та заавал зөвшөөрөх хэрэггүй гэдгийг санаарай. “ Та “үгүй” гэдэг үгийг машин дотроо, эсвэл хаа нэгтээ ганцаараа байх үедээ чанга хэлээрэй. Ийнхүү “үгүй” гэсэн үгийг сонссоноор хожим нь шаардлагатай үед “үгүй” гэж хэлэхдээ итгэлтэй байж чадна.

Та оффистоо замбараагүй суудаг

Ажлын ширээ замбараагүй байх нь сэтгэл зүйн хувьд таныг ядрааж, та ямар нэгэн мэдээллийг боловсруулах, ажилдаа төвлөрч чадахгүй гэсэн дүгнэлтэнд Принстоны их сургуулийн судлаачид хүрсэн байна. Тиймээс ажлын цаг дуусах дөхөх үед бүх зүйлээ байранд нь тавьснаар маргааш өглөө нь та эрч хүчтэйгээр ажлаа эхлэх болно.

Та амралтынхаа үеэр ажилладаг

Усан сандаа амарч суухын оронд та цахим шуудангаа шалгаж байвал энэ нь таны эрч хүчийг үгүй хийж, ядаргааны туйлд оруулна. Тиймээс хэрвээ та амралтаа авсан л бол ажлаа хэсэг хугацаанд мартаж, амрахыг хичээгээрэй. Энэ нь таны тархийг амрааж, эрч хүчтэйгээр ажилдаа ороход туслах болно. Сайн амрах нь таныг илүү бүтээлч, үр дүнтэй ажиллахад хамгийн ихээр нөлөөлнө.

Та унтахынхаа өмнө нэг аяга дарс уудаг

Зарим хүмүүс орой унтахынхаа өмнө нэг аяга дарс уудаг бөгөөд энэ нь тайвшрах боломжийг олгодог гэдэгт итгэдэг байна. Гэтэл үнэн хэрэгтээ энэ зуршил нь эсрэг үр дүнг үзүүлдэг аж. Аллена Тоуфай эмчийн хэлж байгаагаар согтууруулах ундаа нь эхлээд мэдрэлийн системийг тайвшруулдаг хэдий ч хэсэг хугацааны дараа нойргүйдэлд хүргэдэг байна. Согтууруулах ундаа биед шингэх тусам адреналины түвшнийг нэмэгдүүлдэг учир согтууруулах ундаа хэрэглэсний дараа та шөнө дунд сэрэх магадлалтай маш өндөр. Нойргүйдлийн асуудалтай тулгарахгүйн тулд унтахынхаа 3-4 цагийн өмнөөс эхлэж согтууруулах ундааны хэрэглээг зогсоогоорой.

Та унтахынхаа өмнө цахим шуудангаа шалгадаг

Ухаалаг гар утас, планшет эсвэл ноутбукны цацраг нь нойр болон сэргэг байдлыг зохицуулдаг мелатонин дааврын түвшинг бууруулдаг хэмээн Тоуфай эмч хэлжээ. Хэдийгээр хүн бүрт цацраг туяа нөлөөлөх нь өөр өөр байдаг ч унтахынхаа 1-2 цагийн өмнө гар утас, ноутбук гэх мэт дижитал төхөөрөмжүүдийг хэрэглэх хэрэггүй хэмээн эмч зөвлөж байна. Хэрвээ та цахим шуудангаа шалгахгүйгээр унтаж чадахгүй байгаа бол төхөөрөмжөө нүднээсээ 35 см-ийн зайтай бариарай.

Та кофеины хэрэглээнд найддаг

Өглөөг аяга хар кофегоор эхлүүлэх нь муу зүйл биш. Судалгаанаас харахад өдөрт 3 аяга кофе уух нь эрүүл мэндэд сөрөг үр дагаварыг авчирдаггүй гэнэ. Гэхдээ тогтмол кофе уух нь таныг нойргүйдэлд хүргэх магадлалтай. Кофеин нь биднийг унтахад туслах аденозин хэмээх идэвхитэй эсийг блоклодог байна. “Journal of Clinical Sleep Medicine” сэтгүүлийн нийтлэлээс харахад унтахынхаа 6 цагийн өмнө уусан кофе хүртэл нойронд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Тиймээс хамгийн сүүлийн кофегоо үдээс өмнө уух хэрэгтэй.

Та амралтын өдрөөр их унтдаг

“Хэрвээ та бямба гариг оройтож унтаад харин дараа нь ням гаригийн өдөржингөө унтдаг бол мэдээж ням гаригийн орой унтаж чадахгүй. Ингээд даваа гаригийн өглөө та ядарсан байдалтай сэрэх болно” хэмээн Тоуфай эмч хэлсэн байна.  Тиймээс хэрвээ бямба гаригийн орой эрт унтаж чадахгүй байвал ням гаригийн өглөө эрт босохыг хичээгээрэй. Харин дараа нь үдээс хойш багахан унтаж болно. Өдрийн цагаар 20 минут унтахад л эрч хүчээр цэнэглэгдэхэд гайхалтай туслана.

Admin
the authorAdmin

Leave a Reply